“Be Legend” protein
Гадуур зах зээл дээр байдаг ихэнхи уураг нь уусалт муутай, уухад жаахан хэцүү, амт тааруу байсныг “Be Legend” уураг та бүхний өдөр бүр уухыг хүсдэг, эрүүл, аюулгүй, амт чанартай бүтээгдэхүүн болгон сайжруулж, технологийн боловсруулалтыг олон жил уйгагүй хийсний үр дүнд бидний хүсч байсан “Домогт” бүтээгдэхүүнээ гарган авч чадсан билээ. Японы “Be Legend” уураг нь үйлчлүүлэгчийнхээ хүсэл зорилгод нийцсэн, гайхшруулах чанар, амттай, домогт бүтээгдэхүүн болсон болохыг сүүлийн жилүүдэд хүртсэн гавьяа шагналууд илтгэх буй за. Үйлчлүүлэгчид маань өөрсдөө домог мэт эрүүл сайхан, төгс төгөлдөр, гоо бие галбирыг бий болгоосой гэж тус компaни бүтээгдэхүүнээ ”Be Legend Protein” гэж нэрлэсэн байна.
Бид бүгдээрээ домгийг бүтээж болно.
“Be Legend” уураг бүгд амт чанартай бөгөөд нэг уух хэмжээнд 20 гр уураг агуулдаг. Хөөсөрдөггүй, маш сайн уусдаг. Технологи шингэсэн өндөр чанартай хэр нь боломжийн үнэтэй байх нь бидний бас нэгэн домог юм.
Бүтээгдэхүүн
(1,977 пойнт)
(1,977 пойнт)
(1,977 пойнт)
(1,795 пойнт)
Be Legend Protein Давуу тал
1. Tамирчдын шаардлагад нийцсэн уураг
2. Дээд зэргийн чанар
3. Амттай болгохын тулд шат бүрийн туршилт хийгдсэн
・Нэг уух хэмжээнд 20гр-аас дээш уураг агуулсан (1 халбага 29гр-д)
・Уурагтай зохицох витамин В6, витамин С агуулсан
・Илчлэг багатай (120 килокалори ба түүнээс бага), өөх тос (1.9 гр ба түүнээс бага) тул хоолны дэглэм барьж, жингээ хасахаар зэхэж буй хүн ч ууж болно.
・Уургийн түүхий эд нь 100% “Whey” буюу шар сүүний уураг ашигласан, амин хүчлийн оноо 100 (amino score 100).
・Хөөсөрдөггүй, амархан уусдаг
Түүхий эдийн нэр, шим тэжээлийн мэдээлэл, харшлын мэдээллийг бүтээгдэхүүн тус бүрийн хуудаснаас үзэх боломжтой.
Чанарын шаардлага хангаж, хэрэглэгчдийн итгэлийг хүртсэн
Үйлдвэрлэлийн найдвартай байдал - Made in Japan
“Be Legend” уураг маш өндөр чанар, стандарт, менежментийн тогтолцооны дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд ISO болон GMP гэрчилгээ авсан Япон дахь үйлдвэрт үйлдвэрлэдэг. Чанарын баталгаажуулалтыг эрхэмлэдэг бөгөөд, багц цуврал тус бүрээр дээжлэж хянаж шалгаад, зөвхөн шалгалтад тэнцсэн багц цувралыг стандартын дагуу үйлдвэрлэдэг.
Хадгалах чадвартай уут савлагаа
Уургийн орц найрлагыг удаан тогтвортой хадгалах нь өөрөө сайжруулсан технологи шаардагддаг тул маш сайн хөгжүүлэлт хийж хөнгөн цагаан, полиэфирийг хослуулсан тусгай бүтцийг ашигласан уут савлагаатай. Савлагаандаа нарны гэрлийн тусгалыг хаах, битүүмжлэх шинж чанарт сайжруулалтыг үе шаттай хийсний үр дүнд амт чанараа алдалгүйгээр удаан хугацаагаар хадгалах боломжтой тул дуустал санаа зоволгүйгээр хэрэглэж болно.
Аюулгүй байдал – Допингийн найрлага агуулаагүй, аюулгүй байдал нь баталгаатай
Тус компани Их Британи дахь LGC-ээс явуулдаг допингийн эсрэг гэрчилгээ олгох хөтөлбөрт хамрагдсан бөгөөд мэдээллээр байнга хангагддаг, ингэснээр шилдэг тамирчид тус бүтээгдэхүүнүүдийг итгэлтэйгээр ашиглах боломжтой болсон.
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA)-аас тогтоосон Хориотой жагсаалтын олон улсын стандартад үндэслэн бүтээгдэхүүнд дүн шинжилгээ, хяналт шалгалт, шинжилгээ хийдэг. Иймд спортын хоол тэжээлийн чанарын хяналтын дэлхийн стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм. Тийм болохоор мэргэжлийн спортын тамирчид төдийгүй өөрийн эрүүл мэнд, гоо сайхан, бие бялдарын өв тэгш, хөгжилд санаа тавьдаг хэрэглэгч бүрийн хэрэгцээг хангах боломжтой.
Хяналт - Шинжилгээ
Хөндлөнгийн гуравдагч этгээдийн зүгээс манай бараа бүтээгдэхүүнд мониторингийн хяналт шинжилгээ хийж үнэн зөв хариуг нь хэрэглэгчдэд түгээдэг. Үүний дагуу Япон улсын хүнсний судалгааны төвөөс хяналт, шалгалт хийж хариуг нь хэрэглэгчдэд түгээсэн тул үйлчлүүлэгчид маань Be Legend-ийг илүү тайван худалдан авах боломжтой.
ӨНДӨР ЧАНАР - Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн дээд зэргийн чанар
Be Legend Protein нь дэлхийд анх удаа “Уураг” төрөлд Monde Selection Gold шагналыг хүртэж байлаа.
Monde Selection-ын дээд алтан шагналыг энэ жил 9 дэх жилдээ дараалан хүртэж байна. *Шинэхэн сүүний натурал амттай бүтээгдэхүүн
Monde Selection нь 1961 онд ЕЭК (Европын Эдийн засгийн Нийгэмлэг) болон Бельгийн Вант Улсын Эдийн засгийн яамнаас санаачилсан олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээн бөгөөд шалгарч, шагнал авсан бүтээгдэхүүнийг олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн гэж үнэлдэг.
Япончуудын амтлах мэдрэмжинд тохирсон амттай
Төрөл бүрийн түүхий эдийн дээжийг харьцуулан судалж, олон удаагийн туршилт үйлдвэрлэлээр тохируулга хийсний дараа хамгийн “сайн бүтэцтэй”, хамгийн шинэхэн “амт”, хамгийн “уусахад хялбар” өвөрмөц найрлагатай бүтээгдэхүүнийг гаргаж авсан болно.
Берри жимсний амт болон Матча цайны амтыг Японд анх удаа хүнсний бүтээгдэхүүн/найрлагийн төрөл болох Japan Food Selection- Японы хүнсний шилдэг бүтээгдэхүүн шагналын тэмцээнд өрсөлдүүлсэн. Хоёр төрөл хоёулаа алтан шагнал хүртсэн.
Хүнсний мэргэжилтнүүдийн шагнал
ХООЛ, ХҮНСНИЙ МЭРГЭЖЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАД Берри жимсний амт болон Матча цайны амтыг оруулсан бөгөөд Матча цайны амт нь 2 одтой, Берри жимсний амт хамгийн өндөр үнэлгээ буюу 3 од авч тэргүүн байрыг эзэлсэн.
FOOD PROFESSIONAL AWARD нь хоол, унд, рестораны цэсийн чанарыг хүнсний мэргэжилтнүүд (хоол хүнстэй холбоотой үндэсний дээд зэрэгтэй, мэргэжлийн хүмүүс) шүүж шагнал олгодог тэмцээн юм.
ГАЙХАЛТАЙ амттай - Be Legend Уураг
ITI (International Taste Inspection Institute, хуучнаар iTQi)-ын шилдэг амт шагналыг 6 жил дараалан хүртсэн.
ITI бол дэлхийн шилдэг тогооч нар хоол, ундны бүтээгдэхүүнийг үнэлж, баталгаажуулдаг байгууллага юм.
ХАМТЫН АЖИЛЛАГАА – Дэлхийд алдартай амттаны борлуулагч компаниуд болон анимэ, тоглоомын компаниудтай хамтран ажилладаг
Амттанг үйлдвэрлэдэг алдартай брендүүд, сонирхолтой анимэ тоглоомыг бүтээдэг компаниудтай хамтын ажиллагааг өрнүүлэн, идэвхтэй хамтран ажиллаж өвөрмөц нэр, амтыг үйлчлүүлэгчддээ мэдрүүлэх, тэдний хайртай баатруудтай уургийг амтархан ууж, таашаал авах боломжийг олгох санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна.